Паралимпын аварга Э.Содномпилжээгийн тухай сонирхолтой баримтууд
Өнөөдөр /2021.08.30/ МУГТ Э.Содномпилжээ 245 кг шахаж, паралимпын аварга боллоо. Дэлхийн дээд амжилтыг хоёр дах удаагаа ийнхүү эвдэж буй түүний тухай товч танилцуулъя.
Э.Содномпилжээ нь 1985 оны наймдугаар сарын 24-нд Эрдэнэт хотод төржээ. Ээж, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороонд ажиллаж байна.
1998 оноос жүдо бөхийн дугуйланд бэлтгэл хийж спортын анхны гараагаа эхлүүлжээ.
Түүний томоохон амжилтуудаас дурдвал,
ДАШТ-д долоодугаар байрт шалгарч “Рио-2016” паралимпын наадамд оролцох эрх авч, паралимпын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртжээ.
2017 онд олон улсын тэмцээн уралдаанд нийт 14 удаа оролцоход 12 алт, хоёр мөнгөн медаль авсан байна.
“Жакарта-2018” Азийн наадамд өөрийн Ази тивийн дээд амжилтыг дахин шинэчилэв.
2019 онд АНЭУ-ын Дубай хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Мөн Японы Токио хотод хотод болсон ДАШТ-д кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ.
Мөн УАШТ-дээ 83 кг-ын жинд дээд амжилт тогтоож, 97 кг-ын жинд Монгол Улсын бүх жингийн дээд амжилт тогтоож байв.
2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол хүртсэн юм.